Johanni Curtet - Жоанни Кюртэ
Johanni Curtet - Жоанни Кюртэ



Association Routes Nomades
193 Boulevard Jacques Cartier
35000 Rennes
France
contact(at)routesnomades.fr
+33 (0)6 2135 5301


JOHANNI CURTET

Chant diphonique khöömii, chant de gorge, guitare, luth dombra

Johanni Curtet est musicien, diphoneur et ethnomusicologue.

Il a appris la guitare classique auprès de Jean-Loup Gautret (école de musique de La Flèche) et Hervé Merlin (Conservatoire de Rennes) tout en se formant à la musique de chambre avec le quatuor de guitare Merienda. Suite à cela, il se tourne vers des pratiques musicales relevant de l’oralité, influençant son jeu entre l’Asie et l’Afrique.

Pendant 10 ans, Johanni se plonge dans l’apprentissage de la musicologie et de l’ethnomusicologie à l’Université Rennes 2, et se spécialise dans le khöömii (chant diphonique mongol). Depuis 2004, il est lauréat de plusieurs bourses (Egide, Fondation Internationale Nadia et Lili Boulanger, Aires Culturelles, Collège Doctoral International de Bretagne, American Center for Mongolian Studies, Aide au terrain de la Société Française d’Ethnomusicologie) qui lui permettent d’effectuer ses recherches en Mongolie et d’apprendre la langue et la culture mongoles. Formé d’abord par Trân Quang Hai, son apprentissage traditionnel vient du maître Tserendavaa Dashdorj dans les steppes montagneuses de l’Altaï, et d’Odsuren Baatar à l’Université d’Art et de Culture d’Oulan Bator.

Directeur artistique de l’association Routes Nomades, il organise et produit des tournées de chant diphonique mongol, et accompagne son maître Tserendavaa et son fils Tsogtgerel sur scène dans de nombreux festivals.

Son influence africaine lui vient d’un long séjour au Cameroun. En participant comme formateur et organisateur aux deux premières éditions de Voix du Sahel à Garoua, Cameroun et à N’Djamena, Tchad (programme transsaharien Azalaï initié par Culturesfrance), il partage la musique aux côtés de Camel Zekri, Yacouba Moumouni, Alpha Barry, Mounira Mitchala, mais aussi de nombreux musiciens locaux camerounais (Équipe du Sud, Douala, griots du Nord Cameroun) et tchadiens.

Ce croisement des cultures se synthétise dans les compositions de Meïkhâneh, avec qui il continue de se former en se rapprochant d’une influence majeure, celle de Thierry Robin, grâce à deux master classes organisées avec lui par DROM en 2013 et 2014.

Johanni a enseigné le khöömii à l’Université Rennes 2, au Théâtre de la Ville, pour la Kreiz Breizh Akademi (DROM), dans des festivals comme Les Orientales ou Les Suds à Arles, et continue de le transmettre à la Cité de la musique, au C.P.F.I., pour diverses associations et groupes de diphoneurs amateurs (Tortue Écarlate) ou en cours particuliers.

Ses recherches sur le chant diphonique mongol sont accessibles à travers des écrits : notamment une thèse de doctorat intitulée La transmission du höömij, un art du timbre vocal : ethnomusicologie et histoire du chant diphonique mongol (Université Rennes 2), et quelques articles universitaires. En 2010, à la demande de la commission nationale de la Mongolie pour l’UNESCO, il a participé à la réalisation du dossier de nomination du khöömii pour son inscription sur la liste représentative du Patrimoine Culturel Immatériel de l’Humanité à l’UNESCO.

Références :
Festivals Les Escales, Les Orientales, Le Rêve de l’Aborigène, Classica-Evora-Portugal, Musée des Arts Asiatiques de Nice, Palais des Congrès et de la Culture du Mans…

Discographie :
Chants Diphoniques de l’Altaï Mongol : 1 CD, 1 DVD / Ed. 2008, Buda Musique (distribution Universal)
La maison de L’ivresse, Meïkhâneh, Autoproduction / Ed. 2012, Cas Particuliers, Rennes
La Silencieuse, Meïkhâneh, 1 CD / Ed. 2017, Buda Musique


Meïkhâneh Trio
www.meikhaneh.com/meikhaneh-trio

 




















Johanni Curtet
Жоанни Кюртэ











Хөгжим судлалын доктор, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ нь Рэннэ 2 Их Сургуулийн Түүх, Урлагийн Шүүмж Судлалын Тэнхимийн судлаач, Угсаатны Хөгжим Судлалын Францын Нийгэмлэгийн гишүүн, Нүүдэлчин Зам Холбооны уран сайхны удирдагч юм. Монгол хөөмийгөөр мэргэшсэн түүний судалгааны ажлууд хөөмийн түүх, эх гарал, өвлүүлэлтээс гадна хөөмий нь Монголд хэрхэн тайзны урлаг, өв болсон тухай өгүүлдэг. Тэрээр 2009 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын хүсэлтээр Монголын уламжлалт хөөмийн урлагийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичиг боловсруулахад оролцсон. 2013 онд Рэннэ 2 Их сургуульд хамгаалсан Хоолойн өнгөний урлаг Монгол хөөмийн уламжлал, угсаатны хөгжим судлал, түүх нэртэй докторын диссертаци нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан. 2014 онд Парис дахь Дорно дахины хэл иргэншлийн үндэсний хүрээлэн ИНАЛКО-д нэрт хэл зүйч Жак Лэгроныг орлож, Монгол хэлний дүрэм, монгол соёл иргэншлийн хичээлээр тус тус багшилсан.  Рэннэ 2 Их сургуульд угсаатны хөгжим судлалаар багшилдаг тэрээр Убань хот дахь Дэлхийн Хөгжмийн Олон Улсын Хүрээлэнд монгол хөөмийн дипломт сургалтын хөтөлбөр эхлүүлэн багшилж байгаа нь Европ дахь анхны ийм хөтөлбөр юм. Жоанни Кюртэ 2021 онд Монгол Улсын Засгийн газрын “Найрамдал” медалиар шагнуулсан.



JOHANNI CURTET

Overtone khöömii singing, throat singing, guitar, dombra lute

Born in 1981, year of cock in Décines-Charpieu, and resides in Rennes, Johanni Curtet is a musician, overtone singer and ethnomusicologist. He learnt classical guitar with Jean-Loup Gautret (La Flèche Music School) and Hervé Merlin (Conservatoire of Rennes) while training himself in the chamber music with the guitar quartet Merienda. Following this, he turned into the musical practices of orality, influencing his play from Asia and Africa.

For 10 years, Johanni immersed himself in studying musicology and ethnomusicology at the University of Rennes 2, and specialized in the khöömii (Mongolian overtone singing). Since 2004, he has won several scholarships such as Aegis, International Foundation Nadia & Lili Boulanger, Cultural Aires International Doctoral College in Brittany, American Center for Mongolian Studies and Assistance for Fieldwork of the French Society for Ethnomusicology that allowed him to conduct his research in Mongolia and learn the Mongolian language and culture.

First initiated by Tran Quang Hai, he learnt khöömii from Tserendavaa Dashdorj in the mountainous steppes of the Altai and then Odsuren Baatar at the University of Culture and Arts in Ulaanbaatar.

Artistic director of Routes Nomads Association, Johanni organizes and produces the concert tours of Mongolian overtone singing, and accompanies his master Tserendavaa and his son Tsogtgerel on stage at many festivals.
The African influence in his music comes from his long stay in Cameroon. By participating as a trainer and organizer of the first two editions of Voice of Sahel Festival in Garoua, Cameroon and N’Djamena, Chad (Trans-Saharan Azalaï program initiated by CulturesFrance), Johanni shared music stage with Camel Zekri, Yacouba Moumouni, Alpha Barry, Mounira Mitchala, and also many local musicians from Cameroon (South Team, Douala, bards of North Cameroon) and Chad.
This crossroad of culture he experienced is synthesized in the compositions of Meïkhâneh, a trio in which he plays and continues training himself. Johanni’s play has a major influence of Thierry Robin, with whom he attended two master classes organized by DROM in 2013 and 2014.

Johanni teaches khöömii at the cultural and educational institutions as University of Rennes 2, Théâtre de la Ville, Kreiz Breizh Akademi (DROM), The Philharmonie de Paris and Centre for the Heritage of Instrument-Making; for festivals as Les Orientales or Les Suds à Arles; and for various associations and groups of amateur overtone singers (Tortue Écarlate) or runs individual courses in Rennes.
In the study of khöömii, Johanni focuses on the origin, history, spectacularization, heritagization and transmission of this vocal technique in Mongolia. His researches are accessible through his PhD dissertation entitled The transmission of höömij, an art of vocal timber: the ethnomusicology and history of Mongolian overtone singing (2013, University of Rennes 2), and several academic articles he wrote.

In 2009, at the request of the Mongolian National Commission for UNESCO, he participated in the elaboration of the khöömii nomination for its inscription on the UNESCO Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity. In 2014, he taught Mongolian language grammar, Mongolian culture and civilization at INALCO, the National Institute of Oriental Languages and Civilizations in Paris.

References:
Festivals Les Escales, Les Orientales, Le Rêve de l’Aborigène, Classica-Evora-Portugal, Musée des Arts Asiatiques de Nice, Palais des Congrès et de la Culture du Mans…

Recordings:
Chants Diphoniques de l’Altaï Mongol : 1 CD, 1 DVD / Ed. 2008, Buda Musique (distribution Universal)
La maison de L’ivresse, Meïkhâneh, Autoproduction / Ed. 2012, Cas Particuliers, Rennes
La Silencieuse, Meïkhâneh, 1 CD / Ed. 2017, Buda Musique

Meïkhâneh Trio:
www.meikhaneh.com/en/bio-johanni-curtet-en/







Routes Nomades буюу Нүүдэлчин Зам холбооны танилцуулга

Нүүдэлчин Зам Холбоо нь 2006 оноос хойш Монголын соёл, урлагийг Баруунд түгээн таниулах үйл ажиллагааг тасралтгүй, идэвхтэй явуулж ирсэн, үүгээрээ Монголын нэр хүндийг олон улсад өргөх тал дээр томоохон хувь нэмэр оруулж ирсэн байгууллага юм.

Анхлан Монгол хөөмийн урлагийг гадны үзэгч, сонсогчдод таниулан хүргэх олон талт үйл ажиллагаагаар гараагаа эхэлж байсан энэ холбоо өнөөдөр Баруун, Хойд, Төв болон Өмнөд Европ, Хойд Америк, Хойд Африкийг хамарсан соёл урлагийн нэр хүндтэй, байнгын хамтрагч бүхий томоохон сүлжээтэй болоод байна.

Сүүлийн 15 жилийн турш Монгол Улсаас хөөмийч Н. Сэнгэдорж, Р. Даваажав, Д. Цэрэндаваа, Э. Тойвгоо, Б. Папизан, Н. Ганзориг, Ц. Цогтгэрэл, Д. Батсүх, дуучин Г. Бямбажаргал, Х. Эрдэнэцэцэг болон Алтай Хангай, Хөсөгтөн хамтлагуудыг тус тус; Европоос хөөмийч П. Өсөхжаргал, Б. Амартүвшин, С. Бадамхорол, Д. Мандахжаргал, морин хуурч Н. Хулан болон Эгшиглэн, Хөх Монгол, Хатан, Говь зэрэг хамтлаг уран бүтээлчдийг Франц, Бельги, Швейцарь, Герман, Польш, Турк, Португал, Итали, Норвеги, Морокко зэрэг  орнуудын томоохон тайз, фестивалиудад урин тоглуулж, эдгээр улсуудад болон Америк, Канад, Монако, Их Британид Монголын язгуур урлагийг сурталчлан дэлгэрүүлж ирсэн. Нийт 200 гаруй тоглолт, 600 гаруй сургалт зохион байгуулж, 4 цомог бүтээсэн ба энэ бүх адал явдлаар кино найруулагч Жон Фронсуа Кастэлл баримтат кино хоёрыг бүтээсэн нь олны хүртээлд удаа дараа хүрч, талархал хүлээгээд байна.

Түүнчлэн, Барууны томоохон музей, соёлын төв, судалгааны хүрээлэн зэрэг соёл, шинжлэх ухааны байгууллагуудад хөөмий хийгээд Монгол соёлын өвийн талаар олон арван лекц таниулга, сургалт, дугуйлан зохион байгуулж ирсэн туршлагатай.

2023 онд Францын Ноонт хотноо зохион байгуулагдах Чингис Хаан, Монголчуудын талаарх үзэсгэлэнгийн соёл, урлагийн хөтөлбөрийг Франц талаас боловсруулж ажиллах хамтрагч байгууллага юм.

Нүүдэлчин Зам Холбооны томоохон амжилтуудаас дурдвал:

•    2007 – « Дөрвөн Бэрх » уран бүтээлийн төслөөр Монголын 4 хөөмийчийг нэгтгэн, зөвхөн хөөмийгөөр дагнасан тоглолтын уран бүтээл бүтээн гаргаж, дараагийн жилүүдэд нь Францад аялан тоглолт зохион байгуулсан нь Монгол хөөмийн түүхэнд анхдагч үйл явдал байв.

•    2010  –  Монголын уламжлалт хөөмийн урлагийг ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын Биет бус Өвийн Жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичгийг тус холбооны уран сайхны удирдаач, хөөмий судлаач Жоанни Кюртэ, соёлын биет бус өвийн мэргэжилтэн Шагдарсүрэнгийн Номиндарь нар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ЕНБ Др. Норовын Уртнасангийн удирдлага дор боловсруулан бүрдүүлж, бүртгүүлэв.

•    2010 – Кино найруулагч Жон-Фронсуа Кастэллийн « Хөөмийн эзэд – Монгол хөөмийч » баримтат киног хамтран бүтээсэн нь олон улсад 300 гаруй удаа цацагдан, хэд хэдэн шагнал хүртэж, олны талархлыг хүлээв.

•    2013 – Нүүдэлчин Зам холбооны уран сайхны удирдаач, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ « Хоолойн тембрийн урлаг Монгол хөөмийн уламжлал, угсаатны хөгжим судлал, түүх » сэдвээр Рэннэ 2 их сургуульд Докторын зэрэг хамгаалсан нь Монгол хөөмийгөөр дагнасан судалгаагаараа ийнхүү Докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн болов.

•    2016 – Монгол Хөөмийн Сонгомол олон улсын аялан тоглолтоор12 уран бүтээлчийг урин оролцуулж, 2 сарын турш 3 улс, 11 хотоор 25500 гаруй км аялж, соёл урлагийн 60 гаруй үйл ажиллагааг гадаадын 9287 хүнд хүргэж, олон улсын хэвлэл мэдээллээр 54 удаа цацагдсан том хэмжээний арга хэмжээ зохион байгуулав.

•    2017 – Хөөмийг уламжлуулан өвлүүлэх хэрэгсэл болох « Монгол Хөөмийн Сонгомол » гурван хэлээрх хос цомгийг гаргасан нь олон улсын хөгжим судлаач, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, Баруунд Монгол хөөмийн талаарх гол сурвалж материал болов.

•    2017 – Монгол хөөмийчдийн сайн дурын оролцооны үндсэн дээр хөөмийн талаар MRI аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн технологи бүхий дуу хоолойн лабораторид туршилт, судалгаа хийсэн нь дэлхийд анхдагч болов.

•    2018 – Нүүдэлчин Зам Холбоо Монголын соёл, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлж, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалдаг үйлсээрээ ЮНЕСКО-гийн магадлан итгэмжлэл хүртэв.

•    2018 – Кино найруулагч Жон-Фронсуа Кастэллийн « Хөөмийгөөр Аялахуй » баримтат киног хамтран бүтээлцэв. Уг кинонд Нүүдэлчин Зам холбооныхон Монгол хөөмийн урлаг, өвийг хамгаалан түгээх үйлсэд өвлөг уламжлагч, уран бүтээлчидтэй хэрхэн ажиллаж, « Монгол хөөмийн сонгомол » цомог, аялан тоглолт бүтсэн түүхийг өгүүлнэ.

•    2020 – Монгол хөөмийн ангийг Францын Убань хотын Консерваторит нээж, анхны ангийн 4 жилийн сургалт эхлүүлэв. Хөөмий ийнхүү анх удаа Барууны дээд боловсролын тогтолцоонд багтан орсон энэ явдал нь хөөмийн түүхэнд шинэ хуудас нээж, түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд маш том алхам болов.

•    2021 – Хөсөгтөн хамтлагийн “Жангар” цомгийг продюсэрлэн гаргасан нь ковидын нөхцөл байдлаас үл хамааран олон улсад ихээхэн талархал хүлээж, алдарт Сонглайнс Мюзик Эвордс шагналыг Ази-Номхон далайн бүсээс шалгаран хүртэв.

•    2021 – Нүүдэлчин Зам холбооны уран сайхны удирдаач, угсаатны хөгжим судлаач Др. Жоанни Кюртэг Монгол улсын гадаад сурталчилгаа болон, Монгол-Францын харилцаа, соёлын солилцоонд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Монгол төрийн зүгээс “Найрамдал” медалиар шагнав.

•    2022 – Хөсөгтөн хамтлагийн Европ дахь 2 сарын аялан тоглолт болон хөөмийч Доржийн Батсүхийн Франц дахь 1 сар хагасын аялан тоглолтыг тус тус амжилттай зохион байгуулав.

•    2022 – Нүүдэлчин Зам холбооны төслийн зохицуулагч Шагдарсүрэнгийн Номиндарь монголын яруу найргийн орчуулгуудаараа, Азийн шилдэг найрагч Д. Урианхайн “Намар морио услахуй”, яруу найрагч Л. Өлзийтөгсийн “Хумхийн тоосны нас”, яруу найрагч агсан Д. Нямсүрэн, Л. Нямдорж нарын “Хоёр наран” түүврүүд болон яруу найрагчдын “Монгол найргийн бяцхан мандал” антологийг тус тус франц-монгол хос хэлээр, урлагийн ном хэлбэрээр Франц улсад хэвлүүлэн гаргав.

•    2023 – Хөөмийч, хөгжмийн зохиолч, хөгжим урлаач, Монголын тува хөөмийг өвлөн уламжлагч Доржийн Батсүхийн аялан тоглолтыг амжилттай зохион байгуулав.

•    2023 – Нүүдэлчин Зам холбооны төслийн зохицуулагч Шагдарсүрэнгийн Номиндарийн монгол соёлоо олон хэлбэрээр Барууны ертөнцөд сурталчлан таниулах чиглэлээр 15 жилийн турш явуулж ирсэн ажил үйлсийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнав.

•    2023 – Франц улсын Ноонт хотын Бртөтанийн Гүнгийн Цайз – Ноонт Хотын Түүхийн Музейн зохион байгуулж буй « Чингис Хаан. Монголчууд Дэлхийг Өөрчилсөн нь » үзэсгэлэнгийн зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж, соёл урлагийн хөтөлбөрийг хамтран зохион байгуулагчаар ажиллав.

•   
2023 – Хөөмийч, хөгжмийн зохиолч, хөгжим урлаач, Монголын тува хөөмийг өвлөн уламжлагч Доржийн Батсүхийн анхны цомог болох “Өгбелерим – Өвөг дээдэстээ өргөх аялгуу” бүтээлийг продюсерлэн гаргасан нь хөгжмийн мэргэжлийн олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна.




Продюсерлэн гаргасан цомог, шагналын жагсаалт болон бүтээл худалдан авахтай холбоотой бүх мэдээллийг дараах холбоосоос авч болно:
https://routesnomades.fr/disques


« Монгол Хөөмийн Сонгомол »-ын талаар сурвалжилсан монгол мэдээг дараах холбоосоос авч болно:
http://time.mn/kQT.html



Association Routes Nomades
193 Boulevard Jacques Cartier
35000 Rennes
France
contact(at)routesnomades.fr
+33 (0)6 2135 5301













1000 Portraits
  25 October 2023, Rome, Italy

Mongolian Art