Цэрэнчимэдийн Эрдэнэцог
- 1959 онд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн.
-
1974-1978 ДУДС-д Тайз чимэглэлийн зураач мэргэжлээр суралцсан
-
1978-1982 УДЭТ, УДБЭТеатруудад зураач
-
1978-1982 ОХУ-ын Ст-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит уран зургийн
академид суралцсан
-
1989- МУБИС-ийн ДУ-ийн тэнхимд уран зургийн онол, дадлагын багш
-
2001-2005 ОХУ-ын Москвагийн УБИС-д докторант
-
1995 Урлаг судлалын ухааны магистр
-
2000 Урлаг судлалын ухааны доктор
-
2006 Урлаг судлалын ШУ-ны доктор, Дэд профессор
-
2006-МУБИС-ийн ДУ-ийн тэнхимийн эрхлэгч
-
2007-МУЭ-ийн хорооны дэд дарга.
Уран бүтээл:
-
1979 оноос МУЭ-ээс зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд бүтээлээ толилуулж
эхэлсэн. ОХУ, Хятад, Герман, Франц, Япон, Солонгос, Норвеги, АНУ зэрэг
орнуудад дэлгэгдсэн Монголын зураачдын үзэсгэлэнгүүдэд уран
бүтээлүүдээрээ оролцсон.
-
2001 “Тусгал-1” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
-
2002 ОХУ-д “Академус” хамтарсан үзэсгэлэн
-
2009 “Тусгал-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн.
Шагнал:
- 1992 МУЭХ-ны 50 жилийн ойн үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн шагнал
- 1998 Боловсролын тэргүүний ажилтан
- 2000 МУЭХ-ны тэргүүний ажилтан
- 2002 Соёлын тэргүүний ажилтан
- 2003 "Хөдөлмөрийн хүндэт" медаль
- 2009 "Өнгө ба хар цагаан" үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн шагнал.
Урлаг судлал, өнгө судлалын чиглэлээр бичсэн олон арван судалганы
бүтээлүүдээ гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн. Уран зургийн
өнгө. УБ.,1999, 20 зууны Монголын уран зургийн өнгө зохирол. УБ., 2006,
Цветовая система в монгольском изобразительном искусствее. УБ.,2007,
зэрэг судалгааны нэг сэдэвт бүтээлүүдийг нийтийн хүртээл болгож,
Монголын дүрслэх урлагийн түүх, заах аргын холбогдолтой зохиолууд
хамтран бичсэн.
„Mongolian women“ 50 x 70 cm, oil canvas, 2008
„Musician“ 115 x 150 cm, oil canvas, 2008